Анар номын дэлгүүр

Анар номын дэлгүүр номын дэлгүүр

Эх хэлэндээ гологдсон Ex оронХаврын хавсарга хавирга нэвт үлээсэн хүйтэндүү өдөр байна. Сэлбэ голын эрэг хөвөөгөөр алхаж...
01/05/2026

Эх хэлэндээ гологдсон Ex орон
Хаврын хавсарга хавирга нэвт үлээсэн хүйтэндүү өдөр байна. Сэлбэ голын эрэг хөвөөгөөр алхаж явахуй миний урдуур хойгуур золбин ноход шиншлэн шогших ба замын хоёр талаар баригдсан хөгжлийн гайхамшиг болсон өндөр байшингуудыг над шиг шохоорхон харах янз алга. Би эдгээр хоол шиншлэн шогшигч нохдоос ялгаатай нь бодолд дарагдан сэлгүүцэхээс өөр чухал ажилгүй тул хөгжлийг гайхан балмагдаад байгаа янзтай.
Дэмий сэлгүүцэн алхах гайхалтай. Зам гудас таарах адал явдал, эрээвэр хураавар элдэв үйл, машин тэрэг сонжин, зөрөн өнгөрөх хүн бүрийн ааш аягийг ажиглахын ялдамд тэдний бавтналдан өгүүлэлцэх үгс салхиар туугдан чихнээ ирэхийг тосон чагнаархана. Зарим үгийг онолдуулан сонсох ба сонссон үгнээсээ юун тухай бавтналдан байгааг таах гэж оролдох зугаатай. Энэ зуур хэл ярианы тухай эрэгцүүлэн бодохоо ч үл мартах. Хэл яагаад мөхдөг юм бэ. Мөхсөн хэл гэж юуг хэлээд буй хэрэг вэ гэх мэт.
Мөхсөн хэл гэдэг мэдээж тухайн хэлээр ярилцдаг хүмүүс нь үгүй болсон эсвээс эх хэлээ голж өөр хэлээр харилцдаг болсоны дүнд (өөр хэлт үндэстэнтэй хэт дотносон янагшиж, нэг болон сууснаас үүдэн шинэ хэлэнд уусаж алга болох) хэрэглэгдэхээ больсон түүхэн хэлийг нэрлэж буй. Боловсролын системдээ янаг улсынхаа хэлийг оруулан хэрэглэх болсоноос маш олон соёл устан үгүй болсоор л байх. Даяаршил гэх сайхан нэрийн дор англи хэл хүчээ авч цөөнхүүдийн хэл соёл устсаар л...Үүнийг санахуй Монгол ээжүүдийн зургаан настнууддаа харийн хэлийг сургах ёстой хэмээлцэн шуугих дүр нүднээ тодорч би гашуудалтайгаар инээвхийлэв. Монгол гэдэг үндэстэн оршин тогтнох, ахуй, өв соёлын маш том дархлааг устгахаар уйлагнан дуугарагч эмс юутай гаслантай.
Бичгийн соёл үгүйгээс болж мөхсөн хэл энэ дэлхийд олон бий. Индианчууд, аборигенчуудын тэр олон овог аймаг тус тусын хэлтэй байсан гээд л бод доо. Тэр бүгдийн ихэнх нь бичгийн соёлгүйгээс болон устаж үгүй болсон. Зарим хэл нь угсаатан судлаачид болон сонирхогчдын ачаар бичигдэн хоцорч, багахан ч атугай судлагдсан байдаг. Гэхдээ л тэдгээр угсаатны 26-28 овгийн 250 гаруй хэл ихэнх нь түүхийн он жилийн уртад мартагдан устжээ. Хэл мөхвөл соёл устаж тухайн соёлыг тээгч угсаатан устсан гэсэн үг.

08/03/2026
Цоглог хэмнэлгүйгээр төсөөлшгүй Т.Ариунаа🔥“International Woman’s Day Special Concert” Т.Ариунаагийн аль дүрийг илүү тодо...
04/03/2026

Цоглог хэмнэлгүйгээр төсөөлшгүй Т.Ариунаа🔥

“International Woman’s Day Special Concert” Т.Ариунаагийн аль дүрийг илүү тодотгох бол. “Талын монгол айл”, “Хунгийн сүүлчийн дуу”, “Үл таних эмэгтэй”, “Амласан хайр”, “Бундан зүрх”, “Чи минь”, “Нандин учрал”, “Жинжиймаа”, “Жаргаж үзээгүй зул дурлал минь”, “Анхны хайр”, “Зөвхөн тэр хайрандаа”, “Мартахгүй” зэрэг уран бүтээлүүд төсөөлөгдөж болох. 40 жилийн турш туурвиж, уран бүтээлүүдийг ангилах аргагүй болтол бидний сэтгэл зүрхэнд хүртэл хоногшуулжээ. Дуулсан дуу бүр нь хит болдог түүний тоглолтыг, хамгийн гол нь гал цогтой Ариунааг цоглог хэмнэлгүйгээр төсөөлөшгүй. 90-ээд оноос нэгэн тайзнаа нэгдсэн Монгол улсын гавьяат жүжигчин “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах, “Хар тас” хамтлагийн ахлагч Марка нар энэ үдэш түүнтэй хамт тайзнаа хорших нь ээ.

“Баярлалаа” гэж хэлэх хамгийн тохиромжтой мөчМонгол улсын Гавьяат жүжигчин Т.Ариунаа ба түүний хамтрагчдын “Internationa...
03/03/2026

“Баярлалаа” гэж хэлэх хамгийн тохиромжтой мөч

Монгол улсын Гавьяат жүжигчин Т.Ариунаа ба түүний хамтрагчдын “International Woman’s Day Special Concert” эхлэхэд цөөн хоног үлдлээ. Эрхэм та ээждээ, эхнэртээ, эгчдээ, дүүдээ, эргэн тойрны бүх эмэгтэйдээ “Баярлалаа” гэж хэлэх хамгийн тохиромжтой мөч тус тоглолт байх болно.

Энэхүү онцгой үдэш:

- “Хар сарнай” Амараа
- Марка
- NENE
- Наагий нар эрч хүч, уянгалаг мэдрэмж, үе үеийн хит бүтээлүүд нэгэн тайзнаа эгшиглүүлэн, мартагдашгүй дурсамжийг хамтдаа бүтээнэ.
Суудалтай тасалбар:
https://shoppy.mn/products/ariunaa-260308
Fanzone /Босоо/ тасалбар
https://shoppy.mn/products/ariunaa-260308-1
Зохион байгуулагч: Skin Entertainment
Partner: Konig Pilsener Mongolia
Хаана: M bank arena
Хэзээ: 2026/03/08

Монголын поп урлагийн домогт төлөөлөгч, МУГЖ Төмөрийн Ариунаа 2026 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Олон улсын эмэгтэйчүүдий...
24/02/2026

Монголын поп урлагийн домогт төлөөлөгч, МУГЖ Төмөрийн Ариунаа 2026 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “International Women’s Day” нэртэй тусгай тоглолтоо M Bank Arena-д толилуулахаар боллоо.
Тэрбээр GRAND AWARDS 2025-ын тайзнаа “Зүрх асна” тоглолтоороо “Бүх цаг үеийн шилдэг тоглолт” номинацийн эзнээр шалгарч, Монголын хөгжмийн урлагийн түүхэнд онцгой амжилтыг дархалсан билээ. Энэхүү бахдам амжилтынхаа үргэлжлэл болгон Т.Ариунаа уран бүтээлүүдээ шинэчлэн найруулж, илүү гүн мэдрэмж, хүчирхэг амьд дуулалт, дэвшилтэт тайзны шийдэл бүхий “SPECIAL CONCERT”-ыг үзэгч, сонсогчдодоо хүргэхээр бэлтгэж байна.
Эмэгтэй хүний тэсвэр, хайр, ухаарал, хүч чадлыг уран бүтээлээрээ илэрхийлж ирсэн түүний энэхүү тоглолт нь зөвхөн нэгэн уран бүтээлийн үдэш бус, Монголын хөгжмийн урлагийн нэр хүнд, чансааг дахин тодотгох онцгой үйл явдал болохоор хүлээгдэж байна.

Бүх дэлхийн бүсгүйчүүдийн бүрэн эрхээ хамгаалуулах өдөр МУГЖ Төмөрийн Ариунаа та бүхэнтэйгээ эргэн уулзах гэж байна.  Та...
22/02/2026

Бүх дэлхийн бүсгүйчүүдийн бүрэн эрхээ хамгаалуулах өдөр МУГЖ Төмөрийн Ариунаа та бүхэнтэйгээ эргэн уулзах гэж байна. Тайзнаа эгшиглээгүй удсан дурсамжаар дүүрэн аялгуу тунсаг бүтээлүүд, зөвхөн таны л мэдэх амьдралын түүхийг хүүрнэх хайрын дуунууд энэ үдэш, тайзнаа амилах болно. Эрхэмсэг нандин, эгэлгүй донжтой, эмэгтэй хүний гоо сайхан, уянга ухаарал, үнэ цэнийг хамтдаа мэдэрч, хамтдаа бүтээж, мартахын аргагүй өнгөрүүлэх гайхалтай үдэш.
Өөр хэнд ч сөгнөөгүй тийм их хайраар
Өр зүрхэндээ чамайг би хайрлаж явсан
Дуу шиг амьдралын дарсанд согтож
Дурлалынхаа хөлд бүхнийг золиосолж байсан...гэх мөрүүд тэртээх 30 жилийн өмнөх ид залуухан насыг минь сануулна. Өөрийгөө ч үл хайрласан бүсгүй хүний хамгийн эмзэг, нандин хайр. Ямар ч аргамжаар тогтоож дийлэхээс өнгөрсөн цөхөрч гунигласан сэтгэл. МУГЖ Төмөрийн Ариунаа энэ дуугаа Номин талст хамтлагын дуучин Хаянаатай хамтран дуулж, дахин амилуулах нь.
Энэ дууны үгийг Ардын уран зохиолч, СГЗ, яруу найрагч Ү.Хүрэлбаатар бичиж аялгууг УГЗ хөгжмийн зохиолч Г.Пүрэвдорж зохируулан эгшиглүүлсэн юм.

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 10:00 - 20:00
Tuesday 10:00 - 20:00
Wednesday 10:00 - 20:00
Thursday 10:00 - 20:00
Friday 10:00 - 20:00
Saturday 11:00 - 19:00
Sunday 11:00 - 19:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Анар номын дэлгүүр posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share