26/10/2022
Өөрсдөө хүүхдээ гомдоож зовоож худлаа ярьчихаад юман чинээ тоодоггүй мөртлөө….
Хүүхдээ жижигхэн алдаа гаргасан ч загнаж зааварлаж, олон зүйл хэлж сануулдаг………
/зөвлөгөөний хэсгээс/…….
Ялангуяа өсвөр насан дээрээ энэ үйл явдал маш хүчтэй хүүхдэд мэдрэгддэг бөгөөд томчуудад (гэр бүлийнхэндээ) итгэх итгэл бага багаар алдардаг.
Биеэ даах чадварыг нь хаадаг, нийгмийн харилцаанаас, найз нөхдөөс нь тусгаар байлгахыг хүсдэг. Гэтэл хүүхдийн хувьд хамгийн чухал хэрэгцээ юу болохыг тэр болгон мэддэггүй.
Амжилт, аз жаргал , ирээдүй гэх зүйлсрүү тэмүүлэн улайрдаг түүнээс өмнө сурах, мэдрэх, туршлага хуримтлуулах боломж хүүхдэдээ олгох хэрэгтэй.
Хүүхдийнхээ амьдралаар амьдарч амьдарчихаад дараа нь юу ч чадахгүй байна, арайл даварч байна, юу сурч байсан юм, арчаагүй гэдэг үг арай л шударга биш санагддаг.
Хүүхдэдээ үнэхээр хайртай бол том жижиг хамаагүй хаяа ч болов сэтгэл зүрхтэй нь тулж ажиллах хэрэгтэй.
Олон зөвлөгөөгөө багцалж бичсэн учраас аль аль талаас бодож тунгааж үзээрэй. /бүх эцэг эхчүүдийг хамруулж бичээгүй юм шүү🙏/
✅Хянаж цагддаг, зааварладаг биш ярилцаж, ойлголцож хүндэлдэг аав ээж байвал гоё.
✅Бүгд л сайн сайхныг хүүхдэдээ хүсдэг гэхдээ зөв арга барил, зөв үгээр түүнийгээ илэрхийлж чаддаг байвал бүүр гоё. 💛💛💛
Сэтгэл зүйч Д.Намуунзаяа