19/01/2021
--- НИЙТ ОЮУТНУУДЫН АНХААРАЛД ----
Дэлхий нийтээр тархсан, цар тахлын улмаас олон улсын болон дотоодын их дээд сургуулийн сургалтын орчин цахим хэлбэрт шилжин, бүх сургууль үйл ажиллагаа цахимаар явуулж байна. Үүнтэй холбогдуулан УОК, НОК болон ЗАСГИЙН ГАЗРААС ТОГТООСОН ЧИГЛЭЛИЙН ДАГУУ ИХ ДЭЭД СУРГУУЛИУД өөр өөрсдийн хүрээнд зохицуулалтыг хийн ажиллаж байгаа.
Та бүхэнд засгийн газрын болон сургуулийн зохицуулалтыг танилцуулж байна.
--------------------------------------------------
📍ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛ📣
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хурал 2021 оны 01 дүгээр сарын 13-ны лхагва гаригт болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн.
📌 Үүнд:
📎 Хувийн их, дээд сургуулийн оюутнууд боловсролын зээлд хамрагдах боломжтой болсон. Цар тахлаас үүдэн иргэдэд учирч буй санхүүгийн хүндрэлийг харгалзан “Боловсролын сургалтын байгууллагын оюутан, суралцагчид оюутны хөгжлийн зээл олгох, эргэн төлүүлэх журам”-д өөрчлөлт оруулж, дотоодын их дээд сургууль, коллежид суралцаж буй оюутнуудад дараах хоёр хэлбэрээр 2020-2021 оны хичээлийн жилд сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэхээр боллоо гэх мэдэгдлийг хийсэн.
📎 Тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр төрийн өмчийн сургуулиудад суралцаж байгаа оюутан суралцагчдыг боловсролын зээлд хамруулдаг байсан бол төрийн болон төрийн бус өмчийн дотоодын их дээд сургуульд, тэргүүлэх чиглэлийн болон, тэргүүлэх чиглэлээс бусад мэргэжлээр 2,8 болон түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа оюутнуудыг боловсролын зээлд хамруулахаар журамд нэмэлт өөрчлөлт оруулсан.
📎Ингэснээр 2020-2021 оны хичээлийн жилд тэргүүлэх чиглэлийн мэргэжлээс бусад мэргэжлээр 2,8-аас дээш голч дүнтэй төрийн өмчийн их дээд сургуульд суралцдаг, өмнө нь хүсэлт гаргасан 5000 гаруй оюутан болон дээрхи шаардлагыг хангасан хувийн өмчийн их дээд, сургуулийн оюутнууд шинээр хүсэлт гаргаснаар зээлд хамрагдах боломжтой.
🔺 Шийдвэр гараад 6 хоног өнгөрч байхад
Одоог хүртэл сургуулийн захиргаанд БОЛОВСРОЛЫН ЯАМНААС АЛБАН БИЧИГ ИРЭЭГҮЙ байгаа тул, уг асуудал эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Хэрэв албан бичиг ирж, эцэслэн шийдвэр гарсан тохиолдолд та бүхэнд дор бүр нь сургуулийн захиргаа болон оюутны холбооноос мэдэгдэл хийгээд явах болно.
--------------------------------------------------
📍 ЦАХИМ ТӨЛБӨРИЙН ХӨНГӨЛӨЛТ 📣
Монгол улсын боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалын дагуу 2021.01.18-ны А/11 тоот түр журмыг батласан.
Журмын тухай : МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛИЙН 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсгийн үндэслэн Коронавируст халдвар /Ковид 19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8, 7.1.9 дээр заалтыг тус тус хэрэгжүүлэх зорилгоор ийнхүү заасан.
📌 ТОДРУУЛБАЛ
Уг журмын : Хоёр. Сургалтын төлбөрийг хөнгөлөх
2.3 Дээд боловсролын байгууллага дараах зохицуулалтыг хийнэ:
2.3.1. Төлбөртэй үйл ажиллагаа явуулдаг, их дээд сургууль коллеж нь сургалтын төлбөрийг оюутны гэр бүлийн санхүүгийн боломжид суурилан уян хатан нөхцөлөөр хэсэгчлэн, хугацаа тохиролцон авах:
2.3.2. Оюутны цахим хичээлд хамрагдсан ирц, идэвх, чадвар, явцын дүн зэргийн харгалзан олон төрөлт хэлбэрээр сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх:
2.3.3. Оюутанд нэрэмжит тэтгэлэг, сургалтын тэтгэлэг, тусламж олгох асуудлыг сургуульд мөрддөг холбогдох журмын дагуу нэмэгдүүлэх, идэвхжүүлэх:
2.3.4. Сургуулийн дотуур байранд амьдардаг оюутны байрны зардлын зөрүү болон илүү төлөлтийг оюутантай тохиролцон буцаан олгох, өөр төлбөрт шилжүүлэн, эсхүл дараагийн улирлын төлбөрт шилжүүлэн тооцох.
🚩Манай Сургуулийн зүгээс доорх хөнгөлөлтүүдийг оюутнууддаа үзүүлж байгаа.
1. Оюутны дотуур байрны төлбөрийг, тухайн оюутан бүрт буцаан олгосон.
2. Өнгөрсөн хаврын семистр тодорхой шалтгааны улмаас цахим сургалтандаа хамрагдаагүй оюутнуудыг дахин цахим сургалтанд нь үнэ төлбөргүй хамрагдуулж байгаа ба, үүний ирц 85% тай байна.
3. Оюутны сурлага хөдөлмөрийг үнэлж, голч онооноос хамааран / 4-10%/ хүртэлх төлбөрийн хөнгөлөлтийг олгодог.
4. ЭЕШ -ийн оноогоос хамааран 100% хүртэлх тэтгэлэгийг олгож байна.
🔺 Мөн энэхүү журмыг
Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит болон төрийн бус өмчит дотоодын нийт их дээд сургуулиуд дагаж мөрдөж байгаа тул
Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль мөн адил уг журмыг мөрдлөг болгон ажиллах болно.
Мэдэгдэл хийсэн
Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн Оюутны Холбоо