Болдтөмөр клуб

Болдтөмөр клуб 99999988

27/01/2022
  14 хоногийн дотор хэрхэн  ?Ходоодны шархыг хамгийн түгээмэл тохиолддог өвчин гэж хэлж болно. Энэ өвчний үед үс унаж, а...
30/04/2019

14 хоногийн дотор хэрхэн ?

Ходоодны шархыг хамгийн түгээмэл тохиолддог өвчин гэж хэлж болно. Энэ өвчний үед үс унаж, арьс болон хумс гэмтэн, их хэмжээгээр жин хасч эхэлдэг. Тэгвэл энэхүү өвчнийг хэрхэн эм уулгүй эмчлэх вэ? Эрүүл мэнддээ анхаардаг эрхэм уншигч та бидний бэлтгэсэн мэдээг уншаад дараах аргуудыг сураад аваарай! Сонирхуулж хэлэхэд энэхүү аргыг 7 жилийн турш ходоодны шархаар өвчилсөн хэсэг хүмүүс дээр туршиж, дээр дурдсанчлан ердөө 14 хоногийн дотор гайхалтай үр дүнд хүрсэн болохыг хэлэх хэрэгтэй болов уу.

1. Чацаргана
Хагас литр усанд 4 халбага шинэхэн чацаргана хийж, 5 минут буцалгана. Дараа нь 4-10 халбага зөгийн бал нэмж хийгээд 20-30 минут буцалгана. Ингээд үүнээсээ хоол идэхээс 30 минутын өмнө 1-2 аягыг уугаарай.

2. Гааны навч
Танд дараах зүйлс хэрэг болно.
15 гр гааны навч
15 гр навчит ургамал
15 гр гоньд
30 гр алтан цэгцүүхэй
Дээрх бүгдийг 400-500 мг буцалсан усанд хийж, 2 цаг байлгана. Ингээд үүнийгээ өглөө, оройд уух юм.

3. Маалингын үр
1 халбага маалингын үрийг 2 аяга буцалсан усанд хийж, 1 цаг хандлана. Үүнээсээ хоол идэхийн өмнө 1 аягыг ууж байгаарай.

4. Зуун наст болон зөгийн бал
Хоол идэхээсээ өмнө өдөрт 2 удаа 2 халбага зуун настын шүүс ууна. Мөн зөгийн бал болон улаан дарстай хольж уувал илүү үр дүнтэй. Үүнийг бэлдэхийн тулд та 200 гр зөгийн бал, зуун настын шүүсийг хагас литр дарсанд хийж, харанхуй газар 14 хоног хадгална. Дараа нь үүнээсээ өдөрт 3 удаа 1 халбагыг ууна.

5. Зөгийн жилий
Өглөө болгон өлөн элгэн дээрээ 6-8 гр зөгийн жилий идэх хэрэгтэй. Жилий хатуу учраас шүдээ хамгаалах үүднээс хүлхэж идэх нь зүйтэй юм. Гэхдээ харшлын шинж тэмдэг илэрвэл дахин хэрэглэх хэрэггүй гэдгийг санаарай.

6. Ганга
100 гр хатаасан гангыг 1 литр цагаан дарсанд хийж, харанхуй газар 7 хонуулна. Үр дүнг илүү сайжруулахын тулд өдөрт 2 удаа сайтар сэгсэрч өгөх хэрэгтэй. Дараа нь зөөлөн гал дээр 4 цаг буцалгана. Ингээд үүнээсээ хоолны өмнө 30 гр хэрэглэх юм.

7. Таван салаа
Таван салааг ихэвчлэн цус тогтооход ашигладаг бөгөөд олон эмний найрлаганд ордог билээ. Гэхдээ ходоодны үрэвслийн үед таван салааг болгоомжтой хэрэглэх нь зүйтэй. Өвчин хэдийн газар авч, ходоодны хүчил ихэссэн бол таван салааг бага хэмжээгээр уух хэрэгтэй. Та хатаасан таван салааг буцалсан усанд хийгээд хэдэн цаг хандалж, ууна. Энэ эмчилгээг 1-2 долоо хоногийн турш өдөр бүр хийгээрэй.

Танд эрүүл энхийг хүсье!🇲🇳🌏♥️

17/03/2019

#Яг л ♥️♥️♥️😀😀😀

Мөсөөр арьсаа арчлах зөвлөгөөМөсөөр нүүрээ арчсанаар арьс толигор, гэрэлтсэн болох бөгөөд цусны эргэлт сайжирч байдаг. З...
27/02/2019

Мөсөөр арьсаа арчлах зөвлөгөө
Мөсөөр нүүрээ арчсанаар арьс толигор, гэрэлтсэн болох бөгөөд цусны эргэлт сайжирч байдаг. Зөвхөн усан мөсөөр арчихгүй өөрийнхөө арьсанд тохирсон бүтээгдэхүүнийг мөс болгон хэрэглэснээр арьсанд илүү тэжээл өгч, эрүүлжүүлж, нүхжилтийг багасгаж, байгалийн өнгийг сэргээж, үрчлээнээс сэргийлж байдаг. Тиймээс та бүхэндээ дараах зөвлөмжийг хүргэж байна.

1. Будааны угаасан усаар арьсаа арчлах

Будаа угаасан усаа асгахгүйгээр гоо сайхандаа ашиглаж болно. Будаа угаахдаа 2-3 удаа давтан угаадаг шүү дээ. Тиймээс 2 дахь угаалтын усыг аваад мөс хөлдөөгчиндөө хийж хөлдөөнө. Тэрхүү мөсөөрөө нүүр болон, хүзүүнийхээ арьсыг арчина. Япон, Солонгос зэрэг орны эмэгтэйчүүдийн сайхан арьсны нэгэн нууц бол цагаан будааны усаар нүүрээ угаах байдаг. Тэд бас будааны шүүсээ мөс болгон хэрэглэдэг бөгөөд нүүрийг цайруулж, элдэв толбыг бүдэгрүүлэхээс гадна нүүрний нүхийг агшааж арьсыг жигд өнгөтэй болгодог юм байна. Долоо хоногт 2-3 удаа нүүр, хүзүүндээ түрхэнэ.

2. Өргөст хэмхний шүүсээр мөс бэлтгэх

Арьсыг хамгийн сайн чийгшүүлдэг бүтээгдэхүүний нэг бол өргөст хэмх юм. Өргөст хэмхийг маш нимгэн хэрчээд нүүрэндээ маск болгон хэрэглэхээс гадна 1-2 өргөст хэмхийг миксэрдээд дээр нь багахан ус нэмж хутгаад мөс хөлдөөгчиндөө хийж хөлдөөн хэрэглэдэг. Арьсыг чийгшүүлж, арьсны байгалийн өнгийг сэргээдэг бөгөөд хуурай болон батгатай арьсанд тохиромжтой байдаг. Мөн та ядарч сульдсанаас болж арьсанд тань асуудал үүссэн бол ач тусаа үзүүлэх болно.

Энэхүү мөсийг 7 хоногт 2-3 удаа нүүр хүзүүндээ түрхэж хэрэглэнэ.

3. Ууттай байхуу цайтай мөс

Та байхуу цайгаа хэрэглээд хаядаг уу. Тэгвэл хаяхгүйгээр мөс болгон хөлдөөгөөд нүүр хүзүүндээ хэрэглэж болох юм байна. Нүдний доогуур татсан хөх туяаг багасгаж, нүдний ядаргааг тайлж, нүд хавдаж бүлцийсэн үед хэрэглэхэд тохиромжтой. Энэ тохиолдолд 4-8 минут тавьж хэрэглэнэ. Мөн ногоон цайг ашиглаж болох бөгөөд цайгаа усанд хандлаад тэрхүү цайгаа мөс хөлдөөгчинд хийж хөлдөөнө. Энэ нь нүхжилтийг багасгаж, арьсыг залуужуулах үйлчилгээ үзүүлдэг. 7 хоногт 1-2 удаа нүүрний шугамын дагуу арчиж хэрэгдэнэ.

4. Сүүтэй мөс

Сүүн нь арьсыг цайруулах, гэрэлтсэн болгох байгалийн бүтээгдэхүүн юм. Хүйтэн сүүгээ хэвэндээ хийж хөлдөөгөөд нүүрэндээ массаж хийж өгөөрэй. Энэ нь таны арьсыг чийгшүүлж, өнгийг сэргээж өгнө.

5. Гааны навчтай мөс

Гааны навчаа жижиглэн хэрчээд устай хольж миксэрдээрэй. Дараа нь хэвэндээ хийж хөлдөөгөөд зөөлөн иллэг хийх маягаар үрнэ. Арьсны бактерыг арилгах болно.

Ухамсар, мэдлэг боловсролтой байх тусмаа хүн энгийн байдаг  юм даа. Hollywood-ийн маш олон одууд энэ байгальд ээлтэй эко...
25/02/2019

Ухамсар, мэдлэг боловсролтой байх тусмаа хүн энгийн байдаг юм даа. Hollywood-ийн маш олон одууд энэ байгальд ээлтэй эко машиныг унадаг. Demi Moore, Julianne Moore, Dustin Hoffman, George Clooney гээдажил амьдрал нь амжилттай яваа олон одуудыг нэр дурьдаж болно. Монголд ядарсан хүмүүс приус унадаг гэсэн нэгнийгээ дорд үздэг сөрөг ойлголтыг халах юмсан.

Хадам аав ээж нарын  #АНХААРАЛД!!!!Гурван хүү дараалан төрүүлсэн бэртэй бол Танай бэр танай удмын хамаг муу муухайг хааж...
19/02/2019

Хадам аав ээж нарын #АНХААРАЛД!!!!
Гурван хүү дараалан төрүүлсэн бэртэй бол Танай бэр танай удмын хамаг муу муухайг хааж өгчээ. Тиймээс -үүдээ хүндэлж байгаарай.

Гурван хүү дарааллан төрүүлсэн бэр хадам аавын дайтай хүндлэгддэг. Гурван хүү төрүүлснээрээ тэр айлын удмынх нь бүх муу муухай урьд хожид хийж байсан нүгэлийг хааж өгдөг гэж үзэж хадам аавын дайтай хүндэлдэг юм байна. Иймээс цагаан сараар хүртэл ахмад настангууд нь дархан бэрдээ ирж золгодог байсан гэнэ. Одоо л энэ уламжлалыг мэдэхгүй, тоохгүй байгаа болохоос биш бүр дархан бэрээ эс хүндэлвэл өвөг дээдэс хилэгнэж муу байдаг гэнэ шүү.
Хормой доороо 3 эр унагаасан Дархан бэр хоймор голлон сууж , хэрэг хэлэлцэх, асуудлыг шийдхэд оролцож болдог , дал барьж идэж , далны хуудас тарааж , нэг үгээр бүрэн дархлагддаг эртний ёс бий. Засаг ноёны дархан бэр хошууныхаа хэргийг хадам аавтайгаа хэлэлцэж байсан түүх бий. 5 хүү төрүүлсэн эмэгтэйг "Лус дархалсан бэр" гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл эмэгтэй хүн гардаггүй овоонд гарч болдог. Байгаль хүртэл хүлээн зөвшөөрдөг гэсэн үг.
#ЭкоМонгол

16/02/2019

.

БНСУ-ын Элчин сайдын яамнаас олон удаагийн виз олголтын журамд өөрчлөлт орсон талаар мэдээлэл хийлээ. Визний журмын өөрч...
12/02/2019

БНСУ-ын Элчин сайдын яамнаас олон удаагийн виз олголтын журамд өөрчлөлт орсон талаар мэдээлэл хийлээ. Визний журмын өөрчлөлтийг БНСУ-ын Хууль зүй яам, Гадаадын иргэн харьяатын алба, Цагаачлалын алба шинэчилсэн байна. Энэ удаагийн шинэчлэл тус улсад аялах зорчих сонирхолтой мөн хариуцлагатай аялж ирсэн хүмүүст илүү боломж олгохыг зорьжээ.

БНСУ руу зорчих олон удаагийн визний журамд өөрчлөлт оруулсан талаархи дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.
БНСУ-д зорчиж байсан иргэн
Төрийн албан хаагч болон төрийн өмчит ААН-ийн үндсэн ажилтан (хэлтсийн даргаас дээш албан тушаалтан)
1. БНСУ-руу тогтмол нислэг үйлддэг авиа компани, усан онгоцны компанийн үндсэн ажилтан (хэлтсийн даргаас дээш албан тушаалтан)
2. БНСУ-тай хамтран байгалийн баялаг, эрчим хүч олборлох, борлуулах зорилгоор ААН байгуулах, БНСУ-ын төрийн болон төрийн өмчит ААН-ийн урилгаар хэлэлцээр хийх, гэрээ байгуулах зэрэг үйл ажиллагааны шугамаар зорчих иргэн
3. БНСУ-ын иргэншилтэй болсон иргэний эцэг, эх, хүүхэд, БНСУ-ын иргэний эхнэр, нөхөр, мөн хоёр улсад гэрлэлтээ батлуулаад 1 жил ба түүнээс дээш жил зүй ёсоор амьдарч буй БНСУ-ын иргэний эхнэр/нөхрийн эцэг, эх, насанд хүрээгүй хүүхэд (18-аас доош насны)
4. Олон улсад ашиглагддаг кредит карт эзэмшигчийн харилцагчийн зэрэглэл болон зарцуулалтаас хамааруулан VIP үйлчлүүлэгч гэж үзсэн иргэн
5. Байнгын зорчигч - БНСУ-руу сүүлийн хоёр жилийн дотор 4 ба түүнээс дээш, нийт 10-аас дээш (сүүлийн 2 жилд заавал нэг удаа зорчсон байх) зорчсон иргэн
6. Холбогдох нөхцөлийг хангаж буй эмч, өмгөөлөгч, их сургуулийн багш зэрэг мэргэжлийн боловсон хүчин
7. Холбогдох нөхцөлийг хангаж буй сэтгүүлч, найруулагч, редактор зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагад 1 жилээс дээш хугацаагаар ажилласан иргэн
8. 1 жилийн турш төлсөн татварын хэмжээ 500 сая төгрөгнөөс дээш байх, эсвэл татвар төлөгч 100 ААН-д хэлтсийн дарга болон түүнээс дээш албан тушаалд 1 жилээс дээш хугацаагаар ажиллаж буй иргэн
9. БНСУ-д бакалавраас дээш зэрэг хамгаалсан иргэн, эсвэл бусад улсад магистраас дээш зэрэг хамгаалсан иргэн (Үүнд коллеж хамаарахгүй)
10. Холбогдох нөхцөлийг хангаж буй олны танил урлаг соёлын зүтгэлтэн, тамирчин (Тухайн салбарт гавьяа зүтгэл гаргасан иргэн)
11. 500 сая төгрөгнөөс дээш үнэ бүхий үл хөдлөх хөрөнгө, санхүүгийн хөрөнгө зэрэг хувийн хөрөнгө эзэмшиж буй иргэн олон удаагийн виз хүсэх боломжтой болжээ.

Аль банк нь танд арай  ашигтай санагдаж байна  #шэйрлээд аваарай мөн санал хүсэлтээ оруулаарай
08/02/2019

Аль банк нь танд арай ашигтай санагдаж байна #шэйрлээд аваарай мөн санал хүсэлтээ оруулаарай

Шинийн 2-ын🌙  ийнхүү гарчээ.  гэж бичээд  #шэйрлээрэй  #хурайХурайХурай♥️♥️♥️
06/02/2019

Шинийн 2-ын🌙 ийнхүү гарчээ. гэж бичээд #шэйрлээрэй #хурайХурайХурай♥️♥️♥️

Address

Ulaanbaatar
2266

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Saturday 09:00 - 17:00
Sunday 09:00 - 17:00

Telephone

99080714

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Болдтөмөр клуб posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Share