Serune.mn

Serune.mn Serune.mn - Ёс зүйтэй мэдээлнэ

🟣 ДУУЧИН АМАРХҮҮГИЙН ӨВӨӨ БУЛГАН АЙМГИЙН НААДМЫГ НАЙМАН ЖИЛ "ТҮМЭН ЭХ" ДУУЛЖ ЭХЛҮҮЛЖ БАЙСНЫГ ТА МЭДЭХ ҮҮ?Бидний сайн мэд...
26/04/2026

🟣 ДУУЧИН АМАРХҮҮГИЙН ӨВӨӨ БУЛГАН АЙМГИЙН НААДМЫГ НАЙМАН ЖИЛ "ТҮМЭН ЭХ" ДУУЛЖ ЭХЛҮҮЛЖ БАЙСНЫГ ТА МЭДЭХ ҮҮ?
Бидний сайн мэдэх авьяаслаг дуучин Б. Амархүүгийн өвөө аймгийн хурц арслан Пүрэвийн Нямсүрэн гуай хүчтэй бөх төдийгүй гайхамшигт сайхан хоолойтой хүн байсан юм. Тэрээр хорин насандаа ХААДС-ийн хоёрдугаар курсийн оюутан байхдаа дадлагаар явж байгаад Завхан аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан цол, дараа нь хэдэн жилийн дараа аймагтаа түрүүлж, хурц арслан цол хүртжээ. Социализмын үед удирдах албан тушаалтан барилдаж болохгүй гэж, мөн аймгийн наадмыг Түмэн эх дуулж эхлүүл гэсэн намын даалгавраар ид үедээ улсад явж барилдаж чадаагүй юм гэдэг.
Нямсүрэн арслан Булган аймгийн Сайхан, Орхон сумдад зоотехникч, сум нэгдлийн орлогч дарга, сумын даргаар насаараа ажилласан ба нарийн ноост Хангай үүлдрийн хонийг гаргаж авах ажлыг гардан удирдаж байсан хүн юм. ХААДС-ийг зоотехникч мэргэжлээр төгсөж, мэргэжлээрээ ажиллаж байгаад ЗХУ-д шинжээч зоотехникч мэргэжлээр 2 жил сурч мэргэжил дээшлүүлсэн хоёрхон хүний нэг байсан бөгөөд Хангай үүлдрийн хонь нь монголд гаргаж авч дэлхийд бүртгүүлсэн 8 цэвэр үүлдрийн хонины нэг юм. Хангай үүлдрийн хонийг гаргаж авсан хүмүүст хожим Төрийн соёрхол хүртээсэн бөгөөд тэдний нэг нь бидний сайн мэдэх улсын начин "өндөр" Оргилболдын аав Жигмэд гуай юм. П. Нямсүрэн дарга маань хэтэрхий шулуун шударга зантай хүн байсан бөгөөд энэ нь зарим өндөр албан тушаалтны дургүйг хүргэдэг байснаас Төрийн соёрхолд нэрийг нь дэвшүүлээгүйгээр үл барам ЗХУ-д Коммунист намын дээд сургуульд явахаас нь хэдхэн хоногийн өмнө сурах эрхийг нь хасаж байсан гэдэг. Шалтгаан нь өндөр тушаалтай хүүхэмсэг согтуу даргын зүй бус шаардлагыг эсэргүүцэж "алганы амт үзүүлснээс" эхтэй. Нямсүрэн даргыг нэг хүн "Энэ Нямсүрэн тийм сүрхий бөх байсан юм уу?" гэхэд аав минь "Чи юугаа мэддэг юм? Цагтаа аварга арслангууд бэргэж байсан хүн шүү. Муусайн юмнууд улсын наадамд гаргахгүй арга мэх хийсэн болохоос" гэж их л ууртай хэлж байж билээ. Аавын минь сайн найз, олон жил гар нийлэн ажиллаж байсан сайхан ах минь "Ханд чин ван" туужийг бичиж байхад үнэтэй зөвлөгөө өгч "Эрт цагийн "Лянх хагалах" үйлийн тухай миний охин бичиж үлдээгээрэй. Тийм явдал байсныг мэдэх хүн одоо байхгүй болох нь. Тэр үйлийг Ханд ван маань удирдаж, өөрийн гараар тэмдэглэж хадгалж байсныг 1937 онд хүрээ хийдийг устгахдаа үрэгдүүлчихсэн юм шүү дээ" гэж захиж байж билээ. Зураг дээр: Наанаасаа цаашаа хараад өрж байгаа нь Амархүүгийн нагац өвөө аймгийн хурц арслан П. Нямсүрэн гуай, засуул нь миний аав. 1965 оны наадам. Энэ наадмаар түрүүлж хурц арслан болсон гэдэг.
Манай Амархүү дуучин ийм л хүн үр удам юм шүү дээ.
Зохиолч Sanjaa Batjargal

🟣 Хөдөө орон нутгаар аялан тоглолт хийж буй дуучин Б.Амархүүтэй цахим орчинд маргаан үүсгэж хар тамхичингаар дуудаж төри...
25/04/2026

🟣 Хөдөө орон нутгаар аялан тоглолт хийж буй дуучин Б.Амархүүтэй цахим орчинд маргаан үүсгэж хар тамхичингаар дуудаж төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргасан Увс аймгийн ЗД-ын орлогчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Анхбаярыг албан тушаалаас нь чөлөөлөх чиглэл өгчээ‼️‼️‼️

🟣 Өвөөтэйгээ усны дусал мэт адилхан, алдарт дуучин П.Адарсүрэн агсны ач хүү А.Гэрэлт ирэх тавдугаар сарын 16-нд болох “Н...
24/04/2026

🟣 Өвөөтэйгээ усны дусал мэт адилхан, алдарт дуучин П.Адарсүрэн агсны ач хүү А.Гэрэлт ирэх тавдугаар сарын 16-нд болох “Наран ойрхон” тоглолтод дуулна.

🟣 1994 онд 16 настай байхдаа авахуулсан зураг. Давайдалай, Нямбаатар хоёр хар багын найзууд юм байна.
24/04/2026

🟣 1994 онд 16 настай байхдаа авахуулсан зураг. Давайдалай, Нямбаатар хоёр хар багын найзууд юм байна.

🟣 Өнөөгийн ГАВЬЯАТУУД 🇲🇳Жүжигчин У.Уранчимэг, С.Өлзийхүү, С.Лхагвасүрэн, Н.Ариунболд, Ц.Батхуяг, Л.Баттулга нарын залуу ...
24/04/2026

🟣 Өнөөгийн ГАВЬЯАТУУД 🇲🇳
Жүжигчин У.Уранчимэг, С.Өлзийхүү, С.Лхагвасүрэн, Н.Ариунболд, Ц.Батхуяг, Л.Баттулга нарын залуу нас

( 1998 он)

23/04/2026

🙏Энэтхэг улсад цусны бүлэг тааруулж 250 сая төгрөгний өртөгтэй Элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орох гэж байгаа 3 хүүхдийн аав Цолмонгийн Ганжууржавт амьдрал бэлэглэх аянд нэгдэцгээе.❤️❤️❤️
Хандивын данс:
ХААН банк IBAN 70000500
5073330867
Голомт банк IBAN 67001500
1505132556
Хүлээн авагч: Ц.Ганжууржав
Холбогдох утас: 99377943

🟣 TikTok дээр гэр бүл, prank, хөгжилтэй бичлэгүүд хийдгээрээ алдартай  Казахстаны инфлүүнсэр Нургелди Кердеш аавын хамт ...
22/04/2026

🟣 TikTok дээр гэр бүл, prank, хөгжилтэй бичлэгүүд хийдгээрээ алдартай Казахстаны инфлүүнсэр Нургелди Кердеш аавын хамт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзлаа🇲🇳🇰🇿

🟣 Н. Учрал: Туулын хурдны замын төслийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар зогсоолоо.
22/04/2026

🟣 Н. Учрал: Туулын хурдны замын төслийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар зогсоолоо.

20/04/2026

🔴 Реппер Roockie буюу У.Мөнхбагана Сагсан бөмбөгийн тоглолтын завсарлагааны дундуур дуулах үеэрээ үзэгч рүү халджээ ‼️

🟣 А.Адъяасүрэн Ази тивийн аваргын хошой хүрэл медальтай боллоо
18/04/2026

🟣 А.Адъяасүрэн Ази тивийн аваргын хошой хүрэл медальтай боллоо

🟣 ЭЕРЭГ: Өндөр настай эмээд тавдугаар ангийн хүүхдүүд 20 шуудай аргал түүж өгчээСүхбаатар аймгийн Соёл спорт аялал жуулч...
17/04/2026

🟣 ЭЕРЭГ: Өндөр настай эмээд тавдугаар ангийн хүүхдүүд 20 шуудай аргал түүж өгчээ

Сүхбаатар аймгийн Соёл спорт аялал жуулчлалын газар, сургуулийн захиргаанаас зохион байгуулж буй "Нэг анги, нэг сайн үйл" Сайн үйлсийн өдрийн аянд Сүхбаатар аймгийн Наран сумийн ЕБС-ийн С. Энхжаргал багштай 5а ангийн сурагчид нэгдэж, Ж.Батсуурь цэцэрлэгт хүрээлэнгийн хогийг цэвэрлэж, гуравдугаар багийн өндөр настанд 20 шуудай аргал түүж өгсөн байна.

🟣 Э.Уянга: Амьдрахын тулд мөнгө хэрэгтэй, мөнгө олохын тулд ажиллах хэрэгтэй. Ажил ихтэй хүн гэртээ байдаггүй.Гэртээ бай...
16/04/2026

🟣 Э.Уянга: Амьдрахын тулд мөнгө хэрэгтэй, мөнгө олохын тулд ажиллах хэрэгтэй. Ажил ихтэй хүн гэртээ байдаггүй.

Гэртээ байхгүй учир хүүхдүүд нь орхигдоно. Эцсийн дүндээ хүүхдүүдээ харж ханддаггүй муу ээж л болно. Намайг багад ээж маань гадаадад сургуульд сурдаг, аав маань нэг бол ажилтай нэг бол согтуу байдаг байлаа. Хүүхэд насны минь ойр зуурын ихэнх дурсамжууд эмээ, өвөө, үхрийн хашаа, зуслангийн байшинтай холбогддог. Тэр үед аав ээжийгээ санадаг л байсан. Гэхдээ орхиж явж байж л одоогийн намайг бий болгож, дүү бид хоёрыг хүний дайтай өсгөж дээ гэж бодож, тэдэндээ талархдаг. Миний охид ч бас хожим намайг ингэж л бодно гэдэгт би итгэдэг…

Address

Ulaanbaatar
11000

Alerts

Be the first to know and let us send you an email when Serune.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Serune.mn:

Share