08/07/2020
Эрүүл биед саруул ухаан оршино.
Архаг ядаргаа ба дархлааны хямралын хам шинж: chronic fatigue syndrom
Одоогоос хэдэн зуун жилийн тэртээд эмч нар бие сулрах, сэтгэл санаанаас болж халуурах, үеэр өвдөх, толгой өвдөх, ой муудах, зүрх дэлсэх, нойрны хямрал үүслийн талаар судалж янз бүрээр нэрлэж ирсэн байдаг ба олон онол байдаг байна. 1871 онд J.M Costa Мэдрэлийн эмч нарын хэвлүүлсэн бүтээлдээ иргэний дайны үед оролцож байсан хүмүүсийн дундан судалгаагаар мэдрэл сульдалын шинжүүд илэрч байна гэж бичиж байжээ. Орчин үеийн онолоор архаг ядаргааны хам шинжийн вирусын онол бичигдэж эхэлсэн ба үүсгэгч вирус хайж эхэлсэн байна, Элштейн Баррын вирусны антитель титр ихэссэн байсан ба тухайн судалгаанд оролцосн хүмүүсийн 75% нь тухайн вирусын эсрэг бие бараг байхгүй маш бага титр тодорхойлогдсон байна. Мөн орчин үеийн онолоор төв мэдрэлийн сиситемийн онол Лимбийн системд зохицуулалт алдагдсантай холбоотой, стресс сэтгэлийн хүнд цохилт гадаад орчны тааламжгүй байдал зэргийн нөлөөгөөр өвчин үүсдэг гэжээ. Өөр хэсэг судлаачид архаг дархлааны хам шинж өвчтэй хүмүүст апоптоз дарангуйлагдаж Т лимфоцит үйл ажиллагаа идэвхждэг тухай судалгаа хийгдэн батлагдсан байна.
Оношилгоо: 1988 нд Өвчин судлалын төв биеэ даасан өвчнөөр тодорхойлж түүний их бага оношийн шалгуур үзүүлэлтийг гаргасан. 6-н сарааас доошгүй хугацаагаар байнгын ядралт ба өвчтөний хөдөлмөрийн чадвар 50 ба түүнээс дээш хувиар буурах нь их шалгуур үзүүлэлт юм.
Бага шалгуур: Хэдэн хэдэн бүлгээс тогтоно.
Архаг халдварын шинж тэмдэг- халууралт, үе мөчний болон булчин өвдөлт, захын тунгалгын булчирхайн томрол, архаг бронхит, олон удаа хатгалгаа, дахилтад идээт хатиг, шээс бэлгийн замын халдварт өвчин, эмчилгээнд тэсвэртэй амны гэмтэл, олон дахидаг хомхой, шалтгаан тодорхойгүй суулгалт, амьсгалын дээд замын халдвараар жилд 4-с олон удаа дахидаг ханиад гэх мэт.
Сэтгэл зүйн хямрал:- нойрны хямрал, ой тогтоолт муудах, уур уцаартай, бухимдал ихтэй болох, өөрийгөө голох, сэтгэл гутрал гэх мэт
Ургал мэдрэл, дотоод шүүрлийн булчирхайн сиситем талаас талаас: - биеийн жингийн илүүдэл, ходоод гэдэсний замын үйл ажиллагааны алдагдал, хоолны дуршил багасах, зүрхний хэм алдагдах, гэх мэт
Харшлын хам шинж:- Эмийн бодис, нарны туяа, согтууруулах бодис зэрэг хэт мэдрэг болох, чонон гөрвөс, нейродерматит, шархлаат колит, гуурсан боолойн багтраа, ревмойтод артрит, арьсны экзем
Ялгах оношилгооны гол үзүүлэлт 1994 онд эмнэлзүйгээр нь 2 үндсэн хэсэгт хуваан үзсэн.
Архаг ядаргааны хам шинжийн эмнэлзүй: - байнгын болон байнгын бус ядралт. Өвчтөний биеийн болон оюуны ачаалалттай холбоогүй хичнээн сайн амарсан ч амралт болдоггүй, улмаар урьд нь олж авсан мэргэжил боловсролын түвшин буурч нийгэм хувийн идэвхийг багасна.