Монгол дахь MCU сонирхогчид

Монгол дахь MCU сонирхогчид Тавтай морилно уу MCU

MCU-д дебют хийх ёстой 10 залуу баатрууд😍10. Маааш урт удаан хугацаа, гайхалтай түүхүүдийн дараа Майлс Моралес Spiderman...
08/12/2022

MCU-д дебют хийх ёстой 10 залуу баатрууд😍

10. Маааш урт удаан хугацаа, гайхалтай түүхүүдийн дараа Майлс Моралес Spiderman-ны түүхийг үргэжлүүлэх нэгэн

Майлс Моралес бол олон хүний мэддэг өөр нэг хүн аалз юм. Түүний авга ах Аарон Дэвис "Хүн Spider-Man: Homecoming" кинонд аль хэдийн дебютээ хийгээд удаж байгаа билээ, зээ дүүтэй болж байгаа тухайгаа дурссан тул бид түүнийг маааш урт хугацааны дараа л MCU-д харах билээ.

MCU-д дебют хийх ёстой 10 залуу баатрууд😍9. MCU-ууд Кри-Скруллуудын түүхийг үргэжлүүлэх HulklingMCU-д Кри ба Скруллуудын...
08/12/2022

MCU-д дебют хийх ёстой 10 залуу баатрууд😍

9. MCU-ууд Кри-Скруллуудын түүхийг үргэжлүүлэх Hulkling

MCU-д Кри ба Скруллуудын тухай товчхон дурьдсан Captain Marvel гэх ганцхан кинотой. Түүх ирэх онд гарах The Marvels кинонд үргэжлэхүү гэдэг нь тодорхой бус байгаа ч Кри-Скруллын эрлийз Хулклинг, түүний эх Мар-Велл нь Ахмад Марвел кинонд аль хэдийн түүхийг эхлүүлсэн.

Би түүнийг удахгүй гарах "The Marvels " кинонд дебютээ хийж магадгүй гэж хүлээж байна.

MCU-д дебют хийх ёстой 10 залуу баатрууд😍8. Шүтэн бишрэгчид маш удаан хүлээж байгаа сансарын баатар НоваНова бол Марвели...
08/12/2022

MCU-д дебют хийх ёстой 10 залуу баатрууд😍

8. Шүтэн бишрэгчид маш удаан хүлээж байгаа сансарын баатар Нова

Нова бол Марвелийн хамгийн алдартай сансрын баатруудын нэг юм. Олон жилийн турш шүтэн бишрэгчид нь MCU дебютийг хүсч, хүлээж байсан нь биеллээ олж удахгүй өөрийн Тв цувралтай болох билээ. Нова цолыг эзэмшиж байсан хоёр алдартай хүн бол Сэм Александр, Ричард Райдер нар юм.

Өсвөр насны баатар Сэм Александр Новагын түүхийг MCU-д танилцуулж, Ричард Райдер түүний зөвлөгчөөр ажиллах юм.

MCU-д дебют хийх ёстой 10 залуу баатрууд😍7. Дайнчин гэр бүлийн 4 дэхь удмын зогсоож боломгүй Соно буюу Unstoppable WaspН...
08/12/2022

MCU-д дебют хийх ёстой 10 залуу баатрууд😍

7. Дайнчин гэр бүлийн 4 дэхь удмын зогсоож боломгүй Соно буюу Unstoppable Wasp

Надиа ван бол Hope van Dyne-ийн MCU дебют хийсний дараа бүтээгдсэн цоо шинэ Марвелийн түүх юм. Тийм ээ, Аnt man Wasp тэрний удам MCU-д франчайзтай дебют хийх нь цаг хугацааны л асуудал юм. Тэрээр шинэхэн баатар Кэсси Лангын ирээдүйн адал явдалд нь тусалж чадна шүү дээ

MCU-д дебют хийх ёстой 10 залуу баатрууд😍6) Аз жаргалтай баатарлаг Viv Vision синтезоид.Өөрийгөө хүн болгохын тулд Visio...
08/12/2022

MCU-д дебют хийх ёстой 10 залуу баатрууд😍

6) Аз жаргалтай баатарлаг Viv Vision синтезоид.

Өөрийгөө хүн болгохын тулд Vision өөрийн Аз жаргалтай гэр бүлээ бий болгодог. Яг л Ванда шиг... Vision-ны бүтээсэн гэр бүлд ээж Виржиниа, тэдний аз жаргалтай ихэрүүд болох Вив болон Вин байна, тэд бүгд Vision-ны синтезоид. Гэвч бүгд түүний хүссэн шиг аз жаргалтай гэр байсангүй.

Viv Vision MCU-д нэгдсэнээр мааааш олон шинэ ертөнц боломжууд бий болох юм. Мэдээж Ванда болон Vision нягт холбогдоно. Мөн Champions бүлэгийн үндсэн гишүүн.

MCU-д дебют хийх ёстой 10 залуу баатрууд😍5. Хар шидээс хүчээ авсан Нико Минору Нико Миноругийн эцэг эх таван гэр бүлтэй ...
08/12/2022

MCU-д дебют хийх ёстой 10 залуу баатрууд😍

5. Хар шидээс хүчээ авсан Нико Минору

Нико Миноругийн эцэг эх таван гэр бүлтэй нэгдэж жил бүр "Буяны арга хэмжээнд" оролцдог байсан бөгөөд хүүхдүүд нь хамтдаа шөнийг өнгөрөөдөг байв. Нэг жил уйдсандаа хүүхдүүд эцэг эхээ тагнахаар шийдсэн нь тэднийг ер бусын хувцастай уулзаж байхыг олж мэдээд цочирдов. Уулзалт үргэлжилж байтал нэгэн залуу охин хэргийн газарт орж ирэн хачирхалтай зан үйлийн дагуу алагдсан нь Нико болон бусдыг цочирдуулсан байна. Эцэг эхээ супер хорон санаатнууд гэдэгт итгэл алдарсан хүүхдүүд тэднээс холдож, гэрээсээ зугтахаар шийджээ.

Нико зугтаж байхдаа эцэг эхтэйгээ уулзаж, ээж нь "the Staff of One" гэх шидийн таяг, өөрийгөө болон Никогийн аавыг харанхуй шидтэн гэдгийг тайлбарлана, шидийн хүчийг Никод шилжүүлж өгсөн ч эцэг эхээсээ зугтахын тулд Sister Grimm гэж нэрээ сольдог.

Эцэст нь хүүхдүүд тэдний эцэг эхчүүд Pride хэмээх нууц байгууллагын гишүүд болохыг мэдэж жил бүр цусан тахил өргөхийг шаарддаг асар их хүч чадалтай, бүх хүн төрөлхтнийг устгах хүсэлтэй эртний Гибборимд үйлчилдэгийг олж мэддэг.

Эцэг эхээ зогсоохоор шийдсэн хүүхдүүд нүүр тулсан ч тулааны дундуур тэдний багийн анд Алекс эцэг эхийнхээ талд зогсож, Никог өөртэй нь нэгдэхийг урьсан боловч тэрээр татгалзав. Эмх замбараагүй байдал үүсч, Алекс болон Гибборимд амь үрэгдэж, эцэг эх нь хүүхдүүдээ аврахын тулд хүчээ нэгтгэж амь насаа өгдөг.

Алексыг урвасан ч Нико түүнд сэтгэлээ хадгалсаар байсан бөгөөд Мари Лавогийн хар толийг ашиглан түүнийг сэргээхийг оролдсон боловч амжилтанд хүрсэнгүйгээр нэгэн баатарын замнал эхэлдэг.

MCU-д дебют хийх ёстой 10 залуу баатрууд😍4. Ултроны хүү Виктор МанчаДоктор Хэнк Пим болон West Coast Avengers Ултроныг я...
08/12/2022

MCU-д дебют хийх ёстой 10 залуу баатрууд😍

4. Ултроны хүү Виктор Манча

Доктор Хэнк Пим болон West Coast Avengers Ултроныг ялж түүний шарилыг орон нутгийн хогийн цэгт хаяжээ. Тодорхойгүй хугацааны дараа Ултроны CPU идэвхтэй толгойг жижиг гэмт хэрэгтэн Марианелла Манча олж мухар сүсгээр зөнч гэж итгэдэг. Марианелла гэмт хэргийн улмаас хүүхэд төрүүлэх чадваргүй, үрчилж авах санхүүгийн боломжгүй тул Ултрон түүнд "шагнал" болгон хүүхэд өгөхөө амлав. Тэрээр киборг бүтээхийн тулд Марианеллагийн ДНХ болон түүний кибернетикийг ашиглаж, нанитаар бүтээсэн Викторын бие бүрэн биологийн хүнээс ялгагдахааргүй болжээ.

Ултрон Викторт хүүхэд насны хуурамч дурсамжуудыг программчилсан ч супер баатруудыг биширч, хайрлах гүн гүнзгий ойлголтыг нууж түгжсэн. Викторын өөр нэг супер хүч далд цахилгаан соронзон чадвар. Ултроны урт хугацааны төлөвлөгөөнд Виктор 21 настайдаа Нью-Йоркт очиж, Өшөө авагчидтай уулзаж, сэжиг төрүүлэхгүйгээр тэдний дунд орох байлаа.

MCU-д дебют хийх ёстой 10 залуу баатрууд😍3. Эртний дайчин White Tiger-ын залгамжлагч Ава АялаТэрээр Калифорнид төвтэй Av...
08/12/2022

MCU-д дебют хийх ёстой 10 залуу баатрууд😍

3. Эртний дайчин White Tiger-ын залгамжлагч Ава Аяла

Тэрээр Калифорнид төвтэй Avengers Compound-д Avengers Academy-ийн сурагч. Академи үүсгэн байгуулагдсанаас хойшхи анхны төгсөгчидийн нэг. Тэрээр өөрийн сургалтын Рептил яагаад өөрөөс нь илүү хүчтэй байгааг ойлгодоггүй хүлээн зөвшөөрдөггүй. Тэрээр Академид байхдаа Mighty Avengers байгуулж, төгсөөд New Avengers-ын гишүүн, Daughters Of Liberty-ын үндсэн гишүүн болсон. MCU-ын Spiderman, Daredevil-тэй ойр, тун удахгүй бидний сайн мэдэх нэгэн болох юм.

Сүүлд гарч байгаа шуум: Wednesday цувралын жүжигчин Женна Ортега Daredevil: Born Again цувралд White Tiger-ын дүрийг бүтээнэ гэсээр байна.

MCU-д дебют хийх ёстой 10 залуу баатрууд😍2. Moon Girl бол залуу үзэгчдэд зориулсан инхүмэн суут ухаантан.Лунелла Лафайет...
08/12/2022

MCU-д дебют хийх ёстой 10 залуу баатрууд😍

2. Moon Girl бол залуу үзэгчдэд зориулсан инхүмэн суут ухаантан.

Лунелла Лафайетт бол Манхэттений зүүн доод хэсэгт амьдардаг бяцхан охин юм. 20-р сургуулийн ангийн сурагч Анна Силвер түүнийг "Сарны охин" гэж шоолж дууддаг байсан нь хожим баатарын нэр болжээ. Түүний өндөр оюун ухаан, түүний мөрөөдөл, хачирхалтай техник зохион бүтээхэд хүргэдэг байв.

Тэрээр Кри технологийг судалж мэдэх хүсэлтэй, MCU-ын Тони, Петер, Шури зэрэг технологийн алдартнуудын шийрийг хатаах бяцхан суут ухаантан. Дотоодын Марвел HQ болон Марвел XD сувгуудаар тасралтгүй шинэ цувралуудаар, комик номнуудаар бөмбөгддөг гэж хэлж болохоор алдартай дүр. Хөгжүүлэлт маш сайн. Яагаад MCU-ын хамгийн бяцхан супер баатар байж болохгүй гэж.

Address

+976
Ulaanbaatar
16094

Alerts

Be the first to know and let us send you an email when Монгол дахь MCU сонирхогчид posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category