НАС БОЛ ТОО

НАС БОЛ ТОО Нас бол тоо, өндөр ч бас л тоо, жин ч мөн л тоо, бүгдийг БҮҮ ТОО. Эрүүл бие, сайхан галбирыг урлая

16/08/2023

Булчин өсөх процессыг энгийнээр тайлбарлавал:

1. Бэлтгэл хийнэ. Бэлтгэл хийх үед булчин ачаалал авч гэмтэнэ.
2. Ачаалал авсан, гэмтсэн булчин төв мэдрэлийн системрүү булчин гэмтлээ гэсэн сигнал цацна.
3. Төв мэдрэлийн систем сигнал хүлээж аваад тэр ядарсан булчингуудыг засах хэрэгтэй гэсэн хариу илгээнэ.
4. Ингэснээр булчингуудыг засахын тулд тестостерон болон бусад дааврууд ялгарч эхлэнэ. Дааврууд булчинг нөхөн сэргээхэд бэлэн болно.
5. Булчинг нөхөн сэргээхэд амино хүчлүүд хэрэг болно.
6. Уураг сайтай хоол идэх эсвэл уураг ууснаар уураг нь биед амино болж задран булчинг нөхөн төлжүүлснээр булчин өсөж эхлэнэ.

Булчингийн нөхөн сэргээлт буюу дээрх 1-6 шатууд уураг сайтай хооллолтой, нойр бүтэн, даавар сайтай байхад 48 цагийн дотор бүрэн явагдаж дуусаад дараагийн бэлтгэлд бэлэн болдог.

Илүү зүйлтэй байна гэдэг санаа зовох илүү юмтай байна л гэсэн үг.
10/08/2023

Илүү зүйлтэй байна гэдэг санаа зовох илүү юмтай байна л гэсэн үг.

НОЙРООР ЮУГ Ч БИТГИЙ ХУДАЛДАЖ АВ!!!Унтах цагаасаа 4-5 цагийг хасахад дараа өдрийн нүүрс усны хэрэглээ 40хувь өсдөг гэсэн...
09/08/2023

НОЙРООР ЮУГ Ч БИТГИЙ ХУДАЛДАЖ АВ!!!
Унтах цагаасаа 4-5 цагийг хасахад дараа өдрийн нүүрс усны хэрэглээ 40хувь өсдөг гэсэн ч судалгаа байдаг.
Мөн нэгэн судалгааны үр дүнгээс харахад ганц хоногийн нойроо алдахад хүний харагдах байдал, зүс царай, эсрэг хүйстнийхээ сэтгэлийг татах чадвар хүртэл буурдаг гэдэг нь тогтоогдсон байдаг.

Beauty sleep буюу гоо сайхан байхын тулд сайн унтаж амрах ёстой гэдэг ч хий хоосон оргүй үг биш болтой Хангалттай нойр авахгүй байх нь бие махбод, мэдрэлийг гэмтээж суралцах, ой тогтоолт, бүтээлч байдал, хариу үйлдэх үзүүлэх чадварт сөргөөр нөлөөлдөг, ааш зан, сэтгэл гутрал, сэтгэцийн өвчнүүд, хавдар, цусны даралт ихсэх, таргалалт, чихрийн шижинд, зөнөгрөх /алцхеймер/ гэх мэт өвчнүүдэд хүртэл хүргэдэг байна.

ХҮН бол сайн дураараа нойроо хасдаг цорын ганц амьтан. Уг нь байгалийн бүтээл, байгалийнхаа жамаар, хэмнэлээр амьдрах ёстой. Гэвч бид цахилгаан гэж нэг юм бүтээчихээд, өдөр шөнө ялгаагүй гэрэлтэй болчихсон.

Шөнөжин кино үзэж, утсаа ширтэж, шалтгалтандаа бэлдэж байна, их ажилтай хэмээн шөнөжин сууж гүн унтах нойрноосоо сайн дураараа хугаслаад байдаг.

Жам ёсоороо бол орой харанхуй болоход унтаад, өглөөний нартай зэрэгцээд босож байх ёстой.
Насанд хүрсэн хүн өдөрт 7-8 цаг унтах хэрэгтэй байдаг ба хүний хамгийн сайн гүн нойрондоо унтаж байх цаг нь орой 10аас шөнийн 02 цаг хүртэл байдаг байна.

Тэгтэл бид шөнө дунд хүртэл унтахгүй, үд хүртэл унтаад байгалийн, таны өөрийн биеийн дотоод хэмнэлийн эсрэг яваад байдаг. Ингэхэд бид хэдий олон цаг унтсан ч гэсэн сайн унтаж амарч чаддаггүй, ядрангүй байх нь элбэг байдаг тул ТА:

1. Унтах цагийн хуваарь мөрдөж, тогтмол цагт орондоо орж, сэрж байх (амралтын өдрөөр ч тэр). Босохдоо биш, унтах цагтаа сэрүүлэг тавьж заншаарай. Өглөө өөрөөрөө сэртэл унтаж байвал сайн.
2. Өдөрт дор хаяж 30 мин дасгал хөдөлгөөн хийх (орой биш), оройтлоо гэхэд унтахаас 2-3 цагийн өмнө. Алхах нь хамгийн сайн дасгал.
3. Каффеин болон никотин/тамхинаас аль болох татгалз. Каффеин 8цаг орчим биеэс гадагшилдаг, үдээс хойшхи кофе болон каффеин агуулдаг хүнс нойронд нөлөөлнө. Кофенд дуртай бол өглөө нэг л ууж байх. Үдээс хойш уухгүй байх. Никотин нь сэргээгч бодис, тамхичид сэргэг унтаж, эрт босдог - никотин гадагшилж, биед үгүйлэгдэж (withdrawal) байгаатай холбоотой.
4. Унтахын өмнөх согтууруулах ундаанаас татгалз. Алхоголь нь тайвшруулах мэдрэмж төрүүлэх ч байгалийн нойрыг өдөөдөггүй 1 төрлийн “тайвшруулагч бодис”. Энэ нь тархины унтах үйлдлийг “тайвшруулсны” улмаас хөнгөн хэлбэрээр унтуулахын хамт амьсгалыг дарангуйлж байнга сэрэхэд хүргэнэ.
5. Орой их хэмжээний хоол, шингэнээс татгалз. Их хоол гэдсийг ажиллуулж, нойронд сөргөөр нөлөөлнө. Их шингэн нь шээс хүргэж, босч давсагаа суллахад хүргэнэ.
6. Унтахын өмнө болж өгвөл нойрыг саатуулах эм бэлдмэлээс татгалз. Өргөн хэрэглэдэг жоргүй (ОТС) эм, ханиадны, харшил, томууны эм нойрыг дарангуйлах тул эмийн санчаас тэдгээр нь нойронд нөлөөлөх эсэх, нөлөөлөх бол тэдгээрийг унтах цагаас нилээн өмнө уух.
7. Өдрийн 3 цагаас хойш богино нойр (nap) бүү ав, “nap” алдагдсан нойрыг нөхөх хэдий ч 3-аас хойш, удаан хугацаагаар авах нь шөнийн нойронд нөлөөлнө. Болж өгвөл 20-30 мин “нап” ав, үүнийг “power nap” гэдэг.
8. Оронд орохын өмнө халуун ваннд ор. Ваннаас гарсны дараа биеийн хэм багасдаг, энэ нь тайвшруулж унтахад бэлдэж өгнө.
9. Бүдэг, сэрүүн болон ТВ, утас зэрэг хэрэгсэлгүй өрөө нойр хүрэхэд ээлтэй. Өрөөний хэм сэрүүн талдаа байвал сайн унтах нөхцөл бүрдэнэ.
10. Орондоо орохын өмнө өөртөө амсхийж, алжаалаа тайлах боломж олго. Ном уншиж, хөгжим сонсох зэрэг нь орондоо орохын өмнөх зан үйл болох ёстой. Утас, телевизээс татгалз. Эдгээр нь хүний тархинд өдөр байна, өдөр байна гэсэн дохиог өгдөг тул унтахаас өмнө огт хэрэглэхгүй байх нь зүйтэй.
11. Байгалийн гэрэл нойрыг зохицуулдаг, тиймд гэрлийн тусгалыг зохистой авах. Болж өгвөл нартай уралдаж босч, 30 мин нарны гэрэлд, аль болох гэрэлтэй газар бай. Нойргүйдэлд “өглөөний наранд 1 цаг, унтахын өмнө гэрлээ бүдэгрүүлэх”-г нойрны экспертүүд зөвлөдөг.
12. 20 минут дотор унтаж чадахгүй бол орондоо бүү хөрвөө, босоод нойр хүртэл тайвшруулах зүйлс (ном унших, хөгжим сонсох г.м) хий. Унтахгүй нь гэж сэтгэл зовних нь нойрыг улам хулжаана.

Аль болох сайн унтаж амарч байгаарай! Унтсан нойроо дэмий үрсэн цаг гэж битгий бодоорой!

НОЙР БОЛ ХАМГИЙН ДЭЭД ҮНЭТ ЗҮЙЛ !!!-  Унтахаасаа нэг цагийн өмнө утас, телевизор зэрэг цэнхэр туяа ялгаруулдаг зүйлсийг ...
29/07/2023

НОЙР БОЛ ХАМГИЙН ДЭЭД ҮНЭТ ЗҮЙЛ !!!

- Унтахаасаа нэг цагийн өмнө утас, телевизор зэрэг цэнхэр туяа ялгаруулдаг зүйлсийг бүү хэрэглэ
- Унтахаасаа өмнө сэтгэлд гүн хүрэхээр мэдээ мэдээлэл бүү үз, бүү сонс
- Унтахаасаа өмнө хэтрүүлэн бүү ид
- Орой согтууруулах ундаа, кофег бүү хэтрүүл.

НОЙР БОЛ ТАНЫ НУУЦ ХҮЧ (SUPERPOWER) Эрүүл хоол, идэвхитэй хөдөлгөөн, НОЙР гурав бол "Эрүүл, урт удаан амьдрахын чухал үндэс" юм.
Зайлшгүй хэрэгтэй, нэн чухал цэвэрлэгээ, бодисын солилцоо, урвалууд бие махбод, тархинд явагдаж байдаг болохоор бид өдөр бүр унтах, бүтэн нойроо авч байх шаардлагатай (жишээ: тархи маань өдрийн цуглуулсан мэдээлэл, мэдлэгээ short term memory буюу богино хугацааны санах ойноосоо (компьютертэй харьцуулбал RAM) урт хугацааны санах ойруугаа шилжүүлж байдаг. Ингэснээр РАМ-аа чөлөөлж, дараагийн мэдээлэлийг хүлээн авах чадвартай болно. Унтахгүй ганц хоног л явахад бидний сэтгэн бодолт, суралцах чадвар, хариу үйлдэл үзүүлэх гэх мэт бүхий л үйлдэл согтуурсан, мансуурсан хүнийхтэй ижил болдог байна.
Нойр муутай хоносны маргааш танд ямар хоол нэхэгддэг вэ? Амттан, чихэр, талх нүүрс ус ихтэй хоол идмээр санагддаг гэдэг нь судалгаагаар тогтоогджээ. Бүтэн нойртой хоноход та маргааш нь илүү эрүүл хоолны сонголт хийж, элдэв амттан нэхэгддэггүй байх нь...
(үргэжлэл бий)

22/07/2023

Ихэнх хүмүүс галбиржихаас илүү турахад хэт анхаардаг.
Энэ нь буруу бөгөөд та тодорхой хугацаанд жингээ хассан ч тун удалгүй эргээд жин нэмдэг.
ЯАГААД ???
Учир нь тодорхой ...

Хөгширч биш хөшиж чадардаг гэдэг байхаа.Тэгвэл тэмцээд байя даа.
21/07/2023

Хөгширч биш хөшиж чадардаг гэдэг байхаа.
Тэгвэл тэмцээд байя даа.

Address

БГДүүрэг
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when НАС БОЛ ТОО posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share