Шийдэл сервис

Шийдэл сервис барилга угсралт интьерер дизайн Айл болгонд асуудал бий. Шийдэл сервисийн хамт олон асуудлыг шийдэхэд танд тусална.

09/11/2025
05/11/2024
27/02/2024
20/02/2024

Хүүхнүүдээ гэж
Хань аа энэ хувцас зохиж байна уу гээд асуудаг юм. Хэрэв зохиж байна гэж хариулвал худлаа хэлээд бай зохихгүй л байна ш дээ гэж эргэлзэнэ. Зохихгүй байна гэх юм бол засс ямарч мэдрэмжгүй гээд шууд уурлана. Хэлж мэдэхгүй байна аа гэх юм бол олигтойхон харсангүй, анхаарсангүй, сэтгэлгүй гээд загнана.

Би жин нэмээд байна яах юм бэ гэж асууна.
Харин тийм ээ. Чи таргалаад байна гэхээр бас л уурлана. Эмэгтэй хүний гормон, дааврын өөрчлөлт, хүүхэд гаргасан та нар шиг биш энэ тэр гээд баахан лекц сонсоно. Чи гайгүй л байна ш дээ гэвэл чи харсаар байж худлаа хэллээ, хувцас хунар бариад байхад гэж бухимдана.

Ти ти хөлдөж үхлээ гэнэ. Эсвэл пээ ямар халуун бүгчим юм бэ гэнэ. Эмэгтэйчүүдэд яг сайхан таарсан цаг агаар ер нь олддоггүй юм шиг байна лээ.

Машины зураас, сэв болгоныг над дээр тохно. Асуухаар өө ёстой мэдэхгүй. Угаасаа л тийм байсан. Чи л тийм болгосон байх. Би ер нь наадхыг чинь унаагүй удаж байна нтр гээд өчиг өгнө өө гонж. Уг нь хамгийн их машин унадаг нь. Хүн тэгээд байхаар чинь нээрээ би шүргүүлчихсэн юм байх даа гэж өөртөө эргэлзэж эхэлнэ.

Өөрөөсөө ч харамлаад өмсдөггүй ганц гайгүй чөлөөт өмд, цамцыг минь гэр цэвэрлэхдээ зангидаж мангидаад өмсчихсөн чааж байх юм. Ямар очоод мултлаад авалтай нь биш чимээгүй л хаяж байгаа юм чинь.

Яг нэг муухай шартсан үед, яг нэг сайхан хөл бөмбөг, кино үзэх гэхээр л ярих онгод нь ороод ирнэ.
Аанхаа, тийм ээ, ок ханиа гээд л товчхон хариултал чамтай хүн юм яриад байна гээд л бүтэн нэрээр дуудаад л эвгүйдэх жишээний.

Ганаа манай эхнэрээс нэг удаа асууж байна. Энэ эхнэрүүдийн үгийн санд уучлаарай миний буруу гэдэг үг байдаггүй юм уу гэж.
Би ч хашхираад л босоод ирлээ. Наад өгүүлбэрийг сонссон эр хүн миний эргэн тойронд лав бүртгэгдээгүй байна. Наад өгүүлбэрийг хэлнэ гэдэг асар их гэгээрэл, ухаарал, тэсвэр тэвчээр, бясалгал, ариусахуйн бодисадва, шамбал шамбарамын оройд заларсан маягийн хүн байж таарна. Хэрэв би наад өгүүлбэрийг чинь сонсох л юм бол миний энэ насны хэрэг бүтнэ, гомдолгүй нтр гээдл нилээн хийтэй аваад хаялаа. Тэгсэн чинь бид хоёрыг нийлж эхнэрүүдээ муу хэллээ гэж загнаад. Уг нь анзаарвал дээрх агуулгад хүн муу хэлсэн нэг ч үг, өгүүлбэр байхгүй байгаа юм.
Хайрлаж явдаг шүү ккк.

Аа тэгээд их шахуулах юмаа хаха.

11/01/2024
26/09/2023

Address

Erdenet

Opening Hours

Monday 08:00 - 20:00
Tuesday 08:00 - 20:00
Wednesday 08:00 - 20:00
Thursday 08:00 - 20:00
Friday 08:00 - 20:00
Saturday 08:00 - 20:00
Sunday 08:00 - 20:00

Telephone

+97699290667

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Шийдэл сервис posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share