Шарын гол Соёлын төв

Шарын гол Соёлын төв Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Шарын гол Соёлын төв, шарын гол, Darkhan.

Зээ миний бие нь нэг хүний эрх ашгаас илүү нийтийн эрх ашиг чухал хэмээн олон зүйлсийг тэвчиж, тэсэж явсны эцэст өнөөдөр...
03/02/2026

Зээ миний бие нь нэг хүний эрх ашгаас илүү нийтийн эрх ашиг чухал хэмээн олон зүйлсийг тэвчиж, тэсэж явсны эцэст өнөөдөр эцэслэж нэг талдаа гарч аавынхаа захиас гэрээслэл мэт төсөөлж, эцгийнхээ хүрээгүйд эрх шар охин нь хүрэхийг хүсч, хувийн амьдрал үр хүүхэдгүй мэт машид их хичээж зүтгэсэн сайхан АЖИЛ АЛБАА хүлээлгэн өглөө 😥
Энэ сайхан нутагт тоогдож уригдан ирээд 24 жил амьдарч, соёл урлагийн салбарт зүтгэж 24 жил ажиллаж амьдарснаас 12 жилд нь удирдах албыг хашжээ.
Соёл урлагийн салбарыг хөгжүүлэх, хүүхэд залуус, ахмад буурлууд, орон нутгийн иргэдэд соёлын боловсрол олгох, соёлын биет болон биет бус өвийг хамгаалах сурталчлах, соёлын үйлчилгээг бүх насны иргэдэд жигд хүртээмжтэй чанартай сонирхолтой таашаалтай хүргэх гэж хичээж зүтгэсээр өнөөдрийг хүрчээ.
Энэ хугацаанд 7 засаг даргатай хамтран ажилласан байдаг юм байна. Нам эвсэл үл харгалзан бүгдтэй нь сайхан эвсэн ойлголцож бодлого шийдвэрийг нь үргэлж ОНЦСАЙН биелүүлж иржээ.
Төрийн албыг хоёргүй сэтгэлээр түшилцэхэд өнөөдрийг хүртэл хамтран ажиллаж дэмжиж урам хайрлаж сайшаал магтаалыг харамгүй хайрлаж сайн сайханд хөтөлж байсан хамтрагч бүхий л байгууллагууддаа, удирдлагууддаа, төрийн албан хаагчиддаа, хөөрхөн олон шавь нартаа, үеийн үед хамтдаа зүтгэж байсан хамт олондоо, найзууддаа, ах эгч дүү нартаа, бүхнээс илүү магтаал зэмлэлийг харамгүй хайрлаж байсан түмэн олондоо залбирч талархъя.
Эрхэм таны болоод таны үр хүүхдийн соёл, урлагийн эрэлт хэрэгцээ, соён гэгээрэл, оюунд өчүүхэн миний оруулах хувь нэмэр энд хүрээд өндөрлөж байна. Та бүхний минь санасан сэдсэн бүхэн дардан, цагаан байж Монголын минь агуу их өв соёл үүрд мандан бадарч байх болтугай.
2023 оноос өнөөдрийг хүртэл сүүлийн 2 жил гаранг эс тооцвол ажил амьдрал минь үнэхээр сайн, сайхан цэцэглэн мандаж Монгол улсын хэмжээнд 2010 онд 3 байр, 2024 онд 1 байрыг эзэлсэн бахархам амжилтыг үзүүлсэн нь миний хувьд хэзээ ч мартагдахааргүй хамгийн том амжилт байлаа. Тэгж л их хичээж тэгж л их зүтгэж хийж бүтээхийн их тэмүүлэлээр ажиллаж амьдарч иржээ 🙏🙏🙏.
Аливаа юмс хэмжээ хязгаартай байх ёстой зарим зүйлс тухайлбал ажлын байрны дарамт, шахалт, доромжлол, гүжирдэлт гүтгэлэг хэр хэмжээнээсээ хэтэрч төрийн ёсонд байтугай, хүний ёсонд ч баймгүй санаанд оромгүй зүйлсийг өөрийн биеэр үзэж, харж, туулж зөв харж инээж, буруу харж уйлсаар 2 гаруй оныг үджээ нуух юун 🥺. Хад чулуунаас бүтсэн бишдээ хүрэн зүрхтэй хүний л үр юм хойно гомдсоон гомдсон. Хүн тэжээвэл толгой цусдана гэдэг үгийг голдоо ортол ойлгож, горыг нь амслаа. Хэнээс ч цалин урамшуулал нэмэгдэл тэтгэмж харамлалгүй боломжийг гаргаж ирж бий болгож олгож өгч байсан нь хүн бүрийн шуналыг хүргээд байсан юмуудаа гэсэн дүгнэлтэнд хүрсэн билээ.
Ийм зүйлсийг үзэж туулсан төрийн албан хаагчид цөөхөн байгаасай, би эхнийх нь биш ч эцсийх нь болоосой гэж хүсэж залбиръя🙏🙏🙏.
Эд эс бүхэнд нь сэтгэлээ шингээн, амь амьсгал, амьдрал бүхий л зүйлээ зориулан бүтээсэн юмсан өргөж тэтгэж, дэлгэрүүлж явахыг хүсье дээ.
Өөртөө хүсдэг сайн сайхан, гэрэл гэгээ аз жаргал, цангинасан дүүрэн инээд баясал, нандин бүхнийг та нартаа хүсье.
Энх явж, мөнх жаргаарай. Монгол төрийн босго өндөр байг ээ. Бүх зүйлд БАЯРЛАЛАА. БАЯРТАЙ. БАС УУЧЛААРАЙ

29/01/2026
🙏 Гүн эмгэнэл илэрхийлье. Олон жил хамтран ажилласандаа. Үнэхээр ажлын төлөө төрсөн юм шиг л энэ нутгийн дулааны болон с...
24/01/2026

🙏 Гүн эмгэнэл илэрхийлье. Олон жил хамтран ажилласандаа. Үнэхээр ажлын төлөө төрсөн юм шиг л энэ нутгийн дулааны болон сантехникийн шугам хоолойг болон бүхий л зүйлийг цагаан толгойн үсэг шиг л мэддэг цөөхөн хүний нэг байсандаа. Ум сайн амгалан болтугай🕯

24/01/2026

📽Шинэ оны ХАМГИЙН АНХНЫ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ хөөрхөн юм бэ? 2026 онд дуртай бүх үзвэрээ ЭЭЖТЭЙГЭЭ ирж үнэ төлбөргүй үзэх ЭРХ БЭЛЭГЛЭЕ ЭЭ🫰🥰❤️

📽"ЗАДЛААГҮЙ ЗАХИА" МУСК-ны  🎫 тасалбар 👇 борлуулалт эхэллээ.
23/01/2026

📽"ЗАДЛААГҮЙ ЗАХИА" МУСК-ны 🎫 тасалбар 👇 борлуулалт эхэллээ.

Address

шарын гол
Darkhan

Opening Hours

Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 09:00 - 18:00
Sunday 10:00 - 12:00

Telephone

99054338

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Шарын гол Соёлын төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Шарын гол Соёлын төв:

Share