24/04/2026
Айл өрх, олон нийт болон боловсролын байгууллагын барилгын дотор орчны агаарын чанарыг хянах, хүн ам, ялангуяа хүүхдийн эрүүл мэндийг агаар бохирдуулагч бодисын сөрөг нөлөөнөөс хамгаалах зорилготой Дотор орчны агаарын чанарын стандартыг (MNS:7106) Стандарт, хэмжил зүйн газраас баталлаа.
НҮБ-ын Хүүхдийн Сан нь 2026 оны 4 дүгээр сараас мөрдөгдөх уг стандартыг боловсруулах, батлуулах үйл явцад арга зүйн дэмжлэг үзүүлж, шаардлагатай баримт нотолгоог бүрдүүлэхэд хувь нэмэр оруулсан юм.
Энэ хүрээнд хийсэн багц судалгааны үр дүн нь дотор орчны агаарын бохирдол нь хүн ам, тэр дундаа хүүхдийн эрүүл мэндэд ноцтой сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл хэвээр байгааг харуулж байна. Цаашид НҮБ-ын Хүүхдийн Сан нь тус стандартыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хүүхэд бүрд эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэхийн төлөө ажиллана.
--
Mongolia has officially approved its first Indoor Air Quality: General technical requirements (MNS:7106), aimed at monitoring and improving indoor air quality in households, public spaces, and educational facilities, and protecting children from indoor air pollutants.
UNICEF Mongolia supported the development and approval of this standard, effective from April 2026, by providing technical assistance and generating key evidence over the years.
Findings from multiple studies show that indoor air pollution remains a significant, yet preventable, health risk, particularly for children. UNICEF Mongolia will continue to support the implementation of the standard to help ensure safe and healthy environments for every child.