Babu's children

Babu's children Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Babu's children, ЧД-ийн 17р хороо, Ulaanbaatar.

26/10/2025

Бидний мэддэг үзээд уйлдаг өнөөх гайхалтай холливуудын хайрын кинотой ижилхэн хайрын түүх бидний амьдрал дээр оршин байдаг билээ. Манай аав бол бүдүүн бараг хайрын тухай ярих битгий хэл боддог байсан бол уу гэмээр бүрэгдүү бас болоогүй хохохо гэж том инээсэн залуудаа бол яг л зассан шагай шиг ер нь хөгширсөн ч гэсэн жижиг биетэй болохоос биш булчинлаг төрлийн жирэвгэр сахалтай наранд гандаж боролсон царайтай ч цаад бие нь шар төрлийн хүн байсан юм. одоо санахад гуя хэсэг нь бол шар тэгээд гар нүүр хэсэг нь бол бор байдаг байлаа арга ч үгүй байх аав маань Цагдаагаар насаараа ажилсан хүн юм. гэхдээ хахууль авч элдэв будлиан хийдэг ширээний ард суудаг биш эргүүлийн цагдаагийн ажлыг гололгүй нийгмийн "хэв журам биднээс эхэлдэг юм, юм болгонд шалтгаан байдаг" гэж хэлэх дуртай хүн байсан билээ. Аав маань тэтгэвэрт гарсан хойно оо өвөөгөөс уламжлан ирсэн хөрөө цүүц зэрэг маш олон нарийн багаж байдаг байсан юм түүгээрээ сийлбэрлэсэн унь тооно жааз зэргийг хийдэг байлаа. түүгээрээ их мөнгө олдоггүй ч зүгээр сууж чададгүй нарийн гар хийцийн сийлбэрийг хийдэг түүндээ ч дуртай хүн байсан сан. Аав ээж 2 маань урдуураа хээтэй модон орон дээр унтана орных нь дотор талын хоосон хэсэгтээ өөрийн гэсэн зүйлээ хадгалдаг байсан юм. Аав маань намайг оюутан болсон тэр жил нас барсан юм. бид ч аавынхаа эдлэж хэрэглэж байсан хувцас бас бус зүйлийг өнөөх орны хөндийг янзлахдаа нүд маань нулимсаар дүүрэн байлаа. Шинэ юм аа өмсөлгүй хадгалах дуртай аав маань гараараа шинэ загасны уураг хийж мөн шинэ өвлийн гутал хувцасаа болоогүй өөрт хэрэгтэй бүхнээ л тэндээ хадгалсан байхын хараад нүд нулимсаар дүүрч гэнэтхэн л яваад өгсөн аавыгаа хэзээ ч иргэж ирж энэ бүхнийг хэрэглэж чадахгүй гэж бодохоор яагаад та нэг ч өмсөлгүй хадгалсан юм бэ яагаад гэмээр энэ нарийн нандин хийж хайрласан загасны уургаараа загас барьж амжихгүйнь гэхээр л. Гэхдээ тэр дундаас хамгийн нандин зүйл нь босоо Монгол бичгээр бичсэн тэмдэглэл байлаа. ээжтэй минь анх тааралдаж үерхэж байсан үеэ биендээ гомдохдоо бас хэлж чадахгүй байгаа нандин үгсээ хичнээн сайхан үгтэй ээжийг минь магтсан тэр шүлэгнүүдийг уншаад аавыгаа өөр хүн байсныг ойлгож билээ. бидний төлөө гандаж боролтлоо ажилсан дүрэм журам ярьдаг аав маань хичнээн романтик хичнээн гайхалтай эр хүн нөхөр байсныг нь мэдээд аавыгаа өрөвдөж бас хайрлах сэтгэл минь гашуудлын нулимсаар дүүрсэн сэн. тиймээс тэр сайхан хайрын түүхийг бичихгүй байж чадмааргүй санагдлаа.
Намрын навчис хаялаад л хичээлийн шинэ жил эхлэх тэр үед оройн сургуульд Даваа гэх цэргийн албаа хааж төгсөөд Цагдаагын байгууллагад үргэлжлүүлэн ажиллах болсон шавилхан биетэй бие бялдар сайн яг л зассан шагай шиг залуу орж ирэх нь тэр үеийнхэнтэйгээ хөгжилтэй найрсаг харьцаж ангийнхан дундаа дорхноо дассан түүний харцыг хамар дээгүүрээ үл ялиг сэвхтэй зэгзийсэн гэмээр тэгш өнлөр нуруутай хүзүүг нь тодотгох мэт богинохон үстэй дүрлийсэн бор нүдтэй үргэлж урт саарал юбка өмсдөг дуугүйхэн намбалаг Сүрэн булаажээ. тэр хоёр зургаан сар сууж төгсөх оройн ангидаа ёстой л бусдын харцыг булаасан хосууд болж сургуулиа төгсөхтэйгээ зэрэгцэн ханилан суухаар болсон юм.

17/08/2025

хэдэн жилийн өмнө үүнийг бичиж байж харин одоо бол хүсээгүй даваагаараа давна гэдэг шиг. Тэвчээрийн дээд эмэгтэй хүний тавилангаар амьдарч байгаа эгэл жирийн л нэгэн бүсгүй болж
Хүний амьдрал гайхамшиг гэрэл гэгээ тавилангийн холимог бас таныг даван туулах шалгууруудаар дүүрсэн гэлтэй. Энэ амьдралд мөнхийн хайр мөнхийн зэвүүцэл гэж үгүй ч таны даван туулах саад бартаа байсаар л байдаг. Би цэцэгсийн дэлбээ болж тэнгэр лүү салхинд туугдах хайрыг хүссэн бяцхан охин байсан ч цэцгийн дэлбээ хэзээ нэгэн цагт газарт бууж хөрсөнд шингэж дахин ургах тийм л тэвчээр хайрыг цогцлоожээ.
30+ тиймээ хөгшин биш бас залуу ч биш гэхдээ эмэгтэй хүний жинхэнэ эд нас гэж бас хэлж болмоор харин
40+ нас бол нүгэлт амьдарлыг хараад л сэтгэлдээ тунгаадаг бясалгалын нас мэт
тиймээ эмэгтэй хүн цэцэг 2 үнэхээр үзэсгэлэнтэй тэд анх ургахдаа ч дэлбээлэхдээ ч бас дэлбээгээ хумихдаа ч бүр гандаж өнгөө өөрчлөхдөө ч үзэсгэлэнтэй.

11/08/2024

Үүрийн гэгээ
Үүр шөнийн заагт тусах үүрийн гэгээ
Үнэн худлыг зааглах үнэний гэгээ
Зурх бодлыг тусгах хайрын гэгээ
Зүүдний ертөнцөд тусах зөөлөн гэгээ
Амьдралыг өөрчилсөн гэргийн гэгээ
Асах галд аргамжлагдах цогын гэгээ
Нүдний цөцгийнд нуугдах сэтгэлийн гэгээ
Нүгэлт орчлонд шүтэгдэх бурханы гэгээ
Хүслийн галаас ассан хүүхдийн гэгээ
Хүй орчлонд бадамласан хүн таны гэгээ
Зүрхэнд хургасан гуниг бүхэн
Зөөлөн орчлонгийн гэгээнд хөөгдөж
Өнөөдрөөс маргааш гэрэлтэх найдвараар
Өнө мөнхөд үргэлжлэх нь гэгээлэг
Цутгасан хатуу болдыг ч
Цалгиулан шатаах халуун
Цурхиран гуниглах сэтгэлийг ч
Цэнгүүлэн жаргаах мөч шиг
Өөрчлөлт бүхэн өөр биш
Өнгөөр ялган харах хүний нүд л өөр гэлтэй

Address

ЧД-ийн 17р хороо
Ulaanbaatar
082326

Telephone

+97696114481

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Babu's children posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share